Нууцлалын бодлого
Цуглуулах мэдээлэл
Reimo нь бүртгэлийн и-мэйл, nickname, хэрэглэгчийн ID, нэвтрэлтийн мэдээлэл, үзэх эрхийн төлөв, өөрийн жагсаалт, үзсэн анги болон хугацаа, хадмал болон тоглуулагчийн тохиргоог ашигладаг.
Мэдээллийг ашиглах зорилго
Эдгээр мэдээлэл нь нэвтрэх, үзэх эрх шалгах, үзсэн газраас үргэлжлүүлэх, жагсаалт болон тохиргоо синк хийх, бүртгэл хамгаалах, тусламж үзүүлэхэд хэрэглэгдэнэ. Нууц үгийг Reimo-ийн client код хадгалахгүй; нэвтрэлтийг Supabase Auth боловсруулна.
Үйлчилгээний нийлүүлэгчид
Supabase нь нэвтрэлт болон бүртгэлтэй холбоотой өгөгдлийг боловсруулна. Cloudflare R2 болон серверийн дэд бүтэц нь хадмал, медиа хүсэлтүүдийг хүргэнэ. Эдгээр хүсэлтийг боловсруулахад IP хаяг, холболтын техникийн мэдээлэл ашиглагдаж болно.
Төхөөрөмж дээрх хадгалалт
Нэвтрэлтийн session, сайт болон тоглуулагчийн тохиргоо, үзсэн түүхийн синк хийх өгөгдөл cookie болон төхөөрөмжийн дотоод хадгалалтад байрлаж болно. Нэвтрэлтийн cookie-г вебийн JavaScript-д ил гаргахгүй.
Зар сурталчилгаа ба tracking
Одоогийн Reimo app-д зар сурталчилгааны tracking SDK болон IDFA ашигладаггүй. Бид бүртгэл, үзсэн түүхийг зар сурталчилгааны зорилгоор худалдахгүй.
Хадгалах хугацаа ба устгал
Бүртгэлтэй холбоотой үндсэн мэдээллийг бүртгэл ашиглагдаж байх хугацаанд хадгална. Бүртгэл устгах үйлдэл нь идэвхтэй систем дэх бүртгэл болон холбоотой өгөгдлийг устгана. Дэд бүтцийн нөөц хуулбар нь нийлүүлэгчийн нөөц хадгалалтын мөчлөгийн дагуу арилна. Тусламжийн хүсэлтэд өгсөн мэдээллийг хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанд ашиглана.
Таны хяналт
Өөрийн жагсаалт, тохиргоогоо өөрчилж, бүртгэлээс гарч, бүртгэлээ устгаж болно. Нууцлалтай холбоотой хүсэлтээ тусламжийн хуудсаар дамжуулан гаргана.